Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-12-04 09:40:09
Хангай нурууны араас усжих Суман, Чулуут, Орхон-Өлзийт, Хойттамир, Урдтамир голууд битүү мөсөн бүрхүүлтэй, голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 8 см-ээр нэмэгдэж, 40-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Хангайн арын голуудын мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см нимгэн бол Урдтамир, Чулуут-ӨндөрУлаан, Орхон-Өлзийт голуудын хувьд 35-70 см ахиу байна.
Хоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар ихэнх гол, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын ус судлалын өртөө